Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн сурагчид буруу хуудас бөглөсөн тохиолдол их байна

"Монгол хэл, бичгийн шалгалт өгсөн сурагчид буруу хуудас бөглөсөн тохиолдол их гарсан байна. Шалгалтын материалыг засах явцад хариултын хуудсыг буруу бөглөсөн тохиолдол олон гарчээ.

Тиймээс төгсөгчид хариултын хуудастай ажиллаж хэвших хэрэгтэйг сануулж байна. Учир нь зөв бөглөөгүйгээс шалгалтаа тооцуулж чадахгүйд хүрдэг" гэж Боловсролын Үнэлгээний Төвийн мэргэжилтэн А.Хулан онцлон хэллээ.

Жич: Хариултын хуудсыг загварчилсан байдлаар Боловсролын үнэлгээний төвийнwww.eec.mn цахим хуудсанд байршуулжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ