“Улаанбаатарын өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг бүртгэж байна

Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох зорилгоор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групптэй хамтран Улаанбаатартын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотод зохион байгуулах гэж байна.
ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААН-ҮҮД ХОТЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Иргэн, ААН-ын бүртгэл
2. Бараа бүтээгдэхүүний бүртгэл /1,2-ыг НЖДҮДТ-с өгсөн маягтын дагуу бөглөнө/
3. Гадаад паспортын хуулбар
4. Барааны гарал үүслийн гэрчилгээ
5. Төлбөр
6. Цээж зураг 1%
7. Компани бичиг баримтын хуулбар
8. Компани танилцуулга
9. Боршурт тавигдах бүтээгдэхүүн болон компани танилцуулга файлаар /Орос хэл дээр бэлтгэсэн байх/ авч ирэх
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ