Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт Багануур дүүргийн иргэн 55 настай, эрэгтэй УАЗ-469 авто машинтай ганцаараа хүүхдийнхээ гэрт очоод буцаж явах замдаа төөрчихсөн гэсэн дуудлагыг энэ сарын 04-ний өдөр ирсэн байна. Улмаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчдын бүрэлдэхүүн 3 хэсэгт эрэн хайх ажиллагаа эхлүүлээд байгаа.

Өчигдрийн байдлаар Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг “Бэрхийн булан” гэдэг газарт 5 албан хаагч, орон нутгийн 9 иргэний хамт 2 авто машинтай бүлэг Ар хүйтний ам руу чиглэлтэй эрэн хайх ажиллагааг 22:15 цаг хүртэл хийсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн 6 усчин аврагчид сураггүй болсон иргэний авто машин олдсон голын 50 метр мөсийг хуулан шумбалт хийж эрэн хайж байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ