Дэлхийн улсууд доллараас татгалзаж үндэсний валютаа дэмжиж байна

Дэлхийн валютын нөөцийн нийт хэмжээ буурч эхэлж буй энэ үед хамгийн түрүүнд ам.долларт хүнд цохилт өгч байна. Учир нь “АНУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхийн зонхилох валют бөгөөд үүнээс гадна ЕХ болон хөгжиж буй барууны орнуудын эдийн засагт нөлөөлнө” гэж “useconomy.about.com” сайт мэдээлжээ.
БНХАУ-ын гадаад валютын нөөц өнгөрсөн 2014 оны дундуур дээд хэмжээндээ буюу 4 их наяд долларт хүрсэн нь дэлхийд хаа ч байхгүй рекордыг тогтоож байсан билээ. Тэгвэл өнгөрсөн 12-р сард Хятад долларын нөөцөө 3.8 их наяд ам.доллараар бууруулжээ.
Харин ОХУ-ын гадаад валютын нөөц өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л 27 хувь буюу 360.2 тэрбум ам.доллар хүртэл буурсан.
Газрын тосны үнэ эрчимтэй буурч байгаа энэ үед Саудын Араб өнгөрсөн 8-р сараас хойш гадаад валютын нөөцөөсөө 10 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Тэгвэл Саудын Арабын гадаад валютын нөөц өдгөө 721 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.
Харин Бразилын гадаад валютын нөөц 371 тэрбум ам.доллар болж буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ