ХАА-н бирж 986 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хөдөөажахуйнгаралтайбараа,түүхийэдийн бэлтгэлийн тогтолцооголонулсын жишигт хүргэн хөгжүүлэх, тэдгээр бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжиж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, үйлажиллагаагааэхэлсэн. Биржээр ХАА-н гаралтай бараа, түүхий эдийгарилжсанаар зах зээл дээрбодит үнэханш тогтож, түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, хадгалалт,боловсруулалтадчанарынахицгарч буй.

Тусбиржнь2013 оны4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн энэ сарын 2 -ны өдрийг хүртэл нийт 348 удаагийн арилжаа зохион байгуулж 10 200 тонн хонины ноосыг 17.6 тэрбум, 2126тонн тэмээний ноосыг 10.6 тэрбум, 12 613 тонн ноолуур 881.2 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум төгрөгөөрарилжжээ. Мөн 2 415 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум,24 тонн тэмээний заводноос 60 сая төгрөгөөр, 878 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь нэг сая төгрөгөөртустус арилжиж,нийт986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

ХАА-н бирж дээр өнөөдрийн байдлаар ноолуур есөн, тэмээний ноос найман, хонины ноос зургаан, тосны ургамал хоёр, ямааны завод ноос хоёр, тэмээний завод ноос нэг, хонины завод ноос нэг, малнэгтөрлөөртустусарилжиж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ