ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс хугацаагүй суулт хийнэ

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөөлөл өнөөдрөөс эхлэн Хууль зүйн яамны өмнө хугацаагүй суулт хийх гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хадгаламж зээлийн хоршоодын хохирол барагдуулах тухай хууль батлагдсан хэдий ч ажил нь удаашралтай явагдаж байна гэж тэд үзэж байгаа юм.
Дампуурлаа зарласан 20 гаруй ХЗХ-нднэг сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшиж байсан 2000-гаад харилцагч нарын хохирлыг бүрэн барагдуулснаас гадна үлдсэн 6000 гаруй иргэдийн хохирлын тэн хагасыг олгожээ. Ийнхүү хохирлоо гүйцэд барагдуулахаар хугацаагүй суултаа эхлүүлж байгаа аж. Мөн тэд өөрсдийнхөө хохирлыг бүрэн барагдлуулж өгөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар хүргүүлнэ гэсэн юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ