Чингисийн онгон олдсон гээд шуугиад эхэлжээ

Гадаадын хэвлэлүүдэд Чингисийн онгон олдлоо гээд хэдийнэ шуугиад эхэлж. Манай маанагууд Тавантолгой, Оюутолгой гээд энийг ер нь анзаарч байна уу.

Гэтэл хятадууд хэдийнэ анхааралдаа авсан байх юм. worldnewsdailyreport.com цахим хуудаст бичсэнээр "Монгол улсын Хэнтий аймгийн төв Өндөрхаан (Одоо бол Чингис хот болсон) хотын ойролцоо Онон мөрний хажууханд зам барилгын ажил гүйцэтгэж байсан ажилчид олон тооны хүний араг яс бүхий эртний чулуун булш олсон байна. Багцаагаар 13-р зууны үеийн Монголын язгууртны булш тэр дундаа Чингис Хааны онгон байж болзошгүй түүхэн газар хэмээн археологичид судлаж эхэллээ" гэжээ.

Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн багийн мэдээлж буйгаар тэрхүү олон тооны хүний араг яс нь уг онгоныг барьсан зарц албатууд бөгөөд нууцыг чандлан хадгалахын үүднээс хөнөөж булшилсан байж болзошгүй гэнэ. Учир нь эртний монгол хаадыг ингэж онголох нь ёс болоод байж. Мөн их хэмжээний адууны яс илэрсэн нь Чингис хааны онгон байж магадгүй хэмээх таамаглалыг улам нэмэгдүүлж байгаа гэжээ.

Харин бунхан доторх зүйлс ихэд муудан, хөндсөн байдалтай байгаа нь Онон мөрний урсгал 18-р зууны үед өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Өндөр нуруутай нэг эрэгтэй, 16 эмэгтэй хүний цогцсыг мянга мянган алт болон мөнгөн зоосоор даруулжээ. Эмэгтэйчүүдийн хувьд их эзэнд хойд насанд нь үйлчлүүлэхээр хамтад нь бунхалсан юм байна.

Олон тооны хүн амьтан, их хэмжээний эд баялагтай бунхалсан учраас эрт цагийн Монголын өндөр язгууртны булш мөн гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Шинжээчид булшны эзэн нь 60-75 настай, 1215-1235 оны хооронд таалал төгссөн хүн тул нас болон он, байрлал зэрэг нь Чингис хааны амьдарч, нас барсан үетэй давхцах магадлал ихтэй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ