Охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүрэгт есөн настай охиныг хичээлээ тараад явж байхад нь чихэр авч өгнө хэмээн дагуулан явж хүчирхийлсэн гэмт этгээдийг баривчилжээ.

Уг хэргийг тус дүүргийн 22-р хороонд оршин суух Ж гэгч 21 настай залуу үйлдсэн байжээ. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ