Байгууллага бүр машины зогсоолтой болно

Автомашин чирэх, ачих журамд өөрчлөлт оруулах гэнэ. Тодруулбал, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гаднаа автомашины зогсоол байгуулахыг үүргийг болгож байгаа аж. Тухайн байгууллагын гаднаас машинаа ачуулсан тохиолдолд жолоочийн торгуулийн төлбөрийн 50 хүртэлх хувийг тус байгууллагаас гаргуулахаар зохицуулах гэнэ.

Хэдийгээр зай талбай багатай ч аж ахуйн нэгж байгууллагууд боломжоо ашиглан зогсоол гаргахыг хотоос дэмжих гэнэ. Энэ ажлыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АBU хэвлэлийн мэдээ
Уржигдар 14 цаг 34 мин