Н.Түмэндэмбэрэлийн хэргийг прокурорт шилжүүллээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэлийн хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст прокурорын байгууллагад шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр бэлэн болоод байгаа аж.
Н.Түмэндэмбэрэлийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лаб тех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын гурван машин оруулж ирсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ