Тэсрэх бодисын дэлбэрэлтэд өртөж амиа алджээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн Дэхт гэдэг газар 27 настай эрэгтэй Т гэгч тэсрэх бодисын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан байна. Талийгаач хаягдал төмөр түүхээр гэрээсээ гараад буцаж ирээгүй бөгөөд түүний цогцос хогийн цэг орчмоос олдсон байна.

Талийгаач байлдааны дэлбэрэх хэрэгсэл олж, тэр нь дэлбэрснээс амиа алдсаныг холбогдох байгууллагын ажилтнууд урьдчилан тогтоожээ.

Тус аймагт Халх голын дайнаас хойш Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүд байрлаж байсан бөгөөд тэд нутаг буцахдаа хөдөө хээр байлдааны галт зэвсэг, тэсрэх бодис ил болон газарт булж орхисон гэдэг. Тиймээс цагдаагийн газраас газарт булсан металл эдийг ухаж, оролдохгүй байхыг нутгийн иргэдэд анхааруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ