Сураггүй болсон иргэн осгож нас барсан байжээ

Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутаг Ар хүйтэн гэдэг газарт Багануур дүүргийн 55 настай иргэн УАЗ-469 автомашинтайгаа төөрсөн гэсэн дуудлага энэ сарын 4-ний өдөр ирсний дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 38 албан хаагч, 5 автомашинтай, нийслэлийн Аврах ангийн усчин аврагчид голын мөс хуулж эрэн хайх аврах ажиллагааг явуулсан.Төөрсөн иргэний автомашиныг Хэрлэн голын мөсөнд цөмөрч орсон байдалтай олсныг татаж гаргасан талаар бид мэдээлсэн. Харин жолоочийг олоогүй байсан юм.
Тэгвэл энэ хэргийн талаар НОБГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14:00 цагийн орчимд автомашин унасан газраас ертөнцийн зүгээр урд зүгт 6-7 км орчмоос Хэрлэн голын аралд Буурлын булан гэдэг газраас иргэнийг осгож нас барсан байдалтайгаар олсон. Цогцсыг дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ