Гурван настай хүүгээ зодсоор байгаад аминд нь хүрчээ

Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн хүүгээ зодож хөнөөсөн эмгэнэлтэй хэрэг гарсан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар СХД-д оршин суух Б гэгч архидан согтуурсан үедээ төрсөн хүү болох гурван настай Г-г сандлаар толгой, тархигүй зодсоор байгаад хөнөөсөн байна.
Хүү тархи болон биеийнхээ бусад хэсэгт маш хүнд гэмтэл авсан бөгөөд эмнэлгийн тусламж авах ямар ч боломжгүй амиа алджээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ