Цахим системээр газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөлийн гэрчилгээг олгож байна

2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна.

1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн.
Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан ч сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа тул ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.

Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
-Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
-Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
-Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
-Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
-Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр
Нийслэлийн Өмчийн харилцааны газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ