Гадаадад мөнгө угаах монгол бүдүүвч № 11

Хэдхэн цагийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга Хэвлэлийн Бага хурал хийж үлэмж ноцтой мэдээлэл дэлгэв. Түүнд болон бусад хүмүүст албаны шугамаар мэдээлэл хүрсэн гэж би ойлгож байна. Харин надад бол яг энэ мэдээлэл өөр шугамаар ирээд байсан юм. Бодвол зохиогчид нь намайг монголын олон нийтэд хүргээсэй гэж хүссэн буй за…

Уг мэдээллийг Та бидний сайн мэдэх Голомт.орг сайт Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхөн олж явуулсан юм. Өөрсдийн санаачлагаар, барагтай хүн хийж чадахааргүй хүнд хэцүү, нарийн чимхлүүр ажлыг асар богино хугацаанд хийж, гайхамшигтай үр дүнд хүрснээс гадна нийтэд ойлгомжтой хэлбэрт оруулж өгсөн Амарлин нарын залуустаа гүн талархал илэрхийлж байна.

Миний хувьд хэдхэн зүйлийг нэмж сануулахыг монгол судлаачийн үүрэг гэж үзнэ: Энэ бүх бузар явдал Оюу Толгой, Таван Толгойгоос эхтэй бөгөөд түүнд МАНАН-гийн нэр бүхий хүмүүс хамтран хутгалдсан нь нэн тодорхой байна. Мөн гол үзэл сурталч нь Баабар новш болох нь мөн тов тодорхой байна. Монголын буян хийгээд баялгийг хулгай, луйвар, дээрэм, авилгын замаар олж авчихаад, түүнийгээ гадаадад байршуулж, тэндээ бизнес эрхлэн, мөнгө угааж, энд буюу Монголд юу ч болоогүй юм шиг шударга ёс, зарчим, ардчилал, “цэвэр” улс төр яриад байж байгаа хөгийн улс төрчдийн “дураараа дургих, дунд чөмгөөрөө жиргэх” хугацаа дуусч байгааг мэдэгдэж байна.

Энд үзүүлж буй баримт бол үүний нэг л жишээ юм. Энэ дэлхийн ямар ч луйварчин, дээрэмчин, авилгач, мөнгө угаагчид бузар үйлдлээ хийчихээд хэргийн газраас бушуухан зайлахыг хичээдэг бол монголын луйварчин, дээрэмчин, авилгач, мөнгө угаагч нар “бүр илүү гоё”, “бүр илүү сайхан” улс төр хийдэг адгийн зуршилтай болж байна. Одоо Та нарыг тэгж давруулахгүй. Иймээс хулгайч, луйварчин, дээрэмчин, авилгач, мөнгө угаагч нарыг эхлээд бузар амаа тат, дараа нь Монголын улс төрөөс үтэр түргэн зайл гэдгийг сануулж байна. Энэ бол зөвхөн эхлэл гэдгийг мөн сануулж байна…

Ахиад хэлье: Бүх бузар явдал Оюу Толгой, Таван Толгойгоос эхтэй бөгөөд түүнд МАНАН-гийн нэр бүхий хүмүүс хамтран хутгалдсан нь нэн тодорхой байна. Мөн гол үзэл сурталч нь Баабар новш болох нь мөн тов тодорхой байна.

Ингээд баримттай танилцахыг хүсч байна. Асар их материал байгаа учир хэд хэдэн цуврал болох байх…
Slide1-min
Slide2-min
Slide3-min
Slide4-min
Slide5-min
Slide6-min
Slide7-min
Slide8-min
Slide9-min
Slide10-min
Slide11-min
Slide12-min
Slide13-min
Slide14-min
Slide15-min
Slide17-min
Slide18-min
Slide19-min
Slide20-min
Slide21-min
Slide22-min
Slide23-min
Slide24-min
Slide25-min
Slide26-min
Slide27-min
Slide28-min

Үргэлжлэл бий…

2015 оны 04 дүгээр сарын 08.

Судлаач Х.Д.Ганхуяг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ