Капитрон банк руу халдсан дээрэмчинг эрэн сурвалжилсаар байна

Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны тооцооны төвөөс их хэмжээний мөнгө дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан ч гэмт этгээдийг нь барьж чадаагүй байгаа билээ.

Тус дүүргийн VI хорооны “Эрэл”-ийн 40-р байранд байрлах “Капитрон” банкны “Сандэй” тооцооны төвд буутай этгээд нэвтэрч, 20 орчим сая төгрөг дээрэмдэхийг завдсан энэхүү хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байгаа ч гэмт этгээд баригдаагүй, цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ