Чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Мөн Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Чуулганы үдээс хойшхи хуралдаан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ