Ж.Батзандан: Захиргааны эрх зүйд шинэчлэлт хийгдэж байгааг дэмжинэ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Ж.Батзандан гишүүн “Дээрх хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. Гэхдээ төрийн байгууллагын албан тушаалтанд гаргах гомдол саналыг хянан шийдвэрлэх тухай хуультай давхцсан заалтууд байна. Аль эсвэл энэ хуулиа хүчингүй болгоно гэж үзэж байгаа юу?, Энэ хуулийг баталсаны дараа хүчин төгөлдөр мөрдөх хугацааг нь хэдийд тавьж өгөх нь зүйтэй гэж бодож байгаа вэ? хэмээн тодрууллаа.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа өнөө хүртэл цэгцрээгүй, өөр хоорондоо уялдаа холбоо муутай, асуудлыг өөрсдийн үзэмжээр, дур зоргоороо шийдвэрлэж байгаа тул нарийвчлан зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Иймээс гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ