С.Баярцогт: О.Баасанхүү гишүүнээ тийм юм байдаггүй юм

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж үзэж байна. Дээд шүүх гэдэг нь хэрэг маргааныг шийдвэрлэхээс гадна засаглалын нэг хэлбэр. Дэлхийн бүх оронд хуулийн тайлбарыг Үндсэн хуулийн дээд шүүх нь тайлбарлаад явж байна. Жишээлбэл эрүүгийн хуулийг ганцхан эрүүгийн танхим шийдэхгүй. Бүх хуулийг бүх төвшиндөө хэрэглээд шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг. Хууль тайлбарлах асуудлыг хэлэлцэж байгаа болохоос маргаан тайлбарлаагүй шүү. Хэрвээ маргаан тайлбарлавал энэ чинь хөндлөнгөөс нөлөөлсөн хэрэг болно. Парламент хуулиа тогтооно гүйцэтгэх засаглал нь хуулиа хэрэгжүүлнэ. Шүүх нь хуулийн хэрэгжилтийг хянах ёстой. Товчхон хэлэхэд цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь гэж байна" гэлээ.

С.Баярцогт: "Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш байнга сэтгэл дундуур байгаа. Үндсэн хууль гурван асуудлаар шийдвэр гаргадаг гурван хуулиараа зөвлөмж гаргадаг. Үүнийг нь хэн ч хүлээж авдаггүй. Онол маргааны хувьд гаргалгаагаа буруу гаргадаг. Үндсэн хуулийн гишүүдийг хуулийн онолын мэдлэгтэй байна уу гэж эргэлзээ төрүүлдэг. Шийдвэр гаргаж байгаа байдал нь дандаа улс төрийн шийдвэрүүд байна. Хэн ч хаана ч дээд шүүхийн тайлбарыг хуулийн зөрчилтэй байна гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Уучлаарай, О.Баасанхүү гишүүнээ тийм зүйл байхгүй. Үндсэн хуулийн дээд шүүхийн тайлбарыг энэ хууль зөрчсөн байна хэрэглэхгүй гэж хэлэх эрх ямар нэгэн өмгөөлөгчид байхгүй. Ийм тохиолдол гарч байгаагүй шүү. Гаргалгааг нь зөв гаргаж өгөхгүй бол засаглал хоорондын тэнцвэр чинь балансгүй болно шүү. Улс төр болгохгүйгээр хэрэглээ дээрээ л тайлбарла" гэсэн юм.

Ингээд гишүүдээс санал хураахад олонхоороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ