Чингисийн талбайд микро автобустай жагсаал хийнэ

Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Нийслэлийнтээврийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Учир нь Нийслэлийн тээврийн газраас бага оврын микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс халах зорилгоор зарим шугам чиглэлийг хааж эхэлсэнтэй холбоотой юм байна. Тиймээс энэхүү шийдвэрийг3-4 жилээр хойшлуулж, хуучин маршрутаар нь явуулж өгөхийг хүссэн 400 хүний гарын үсгээр баталгаажуулсан албан бичгийг Нийслэлийн тээврийн газарболон Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлд хүргүүлээд байгаагаа хэллээ.

Тиймээс тэд ирэх мягмар гаригт Чингисийн талбайд 100 микро автобустай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ