ТЭДИ төвийн гар утасны засварчид үйлчлүүлэгчээ зоджээ

"Тэди" төвийн засварчид үйлчлүүлэгчээ зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус төвийн хоёр давхрын 10 дугаар лангууны гар утасны засварчин үйлчлүүлэгч Г-гийн “Sony” маркийн гар утсыг засна гэж аваад ашиглах боломжгүй болгож эвдсэнээс үүдсэн танхайн хэрэг гарчээ.
Хохирогч эвдлүүлсэн гар утсаа засч өгөх хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцсэн байна. Улмаар тэнд ажилладаг гэх Ж гэгч этгээд асуудалд хөндлөнгөөс оролцож, хохирогч Г-г олон нийтийн өмнө хэл амаар доромжилж, зодож танхайрсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ