Хүүгээ хөнөөсөн этгээд сэхээтэн хүн байжээ

Энэ сарын 7-нд төрсөн эцэгтээ модон сандлаар зодуулж амиа алдсан хүүгийн талаар бид мэдээллэж байсан билээ. Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд гарсан уг хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин хүүгээ хөнөөсөн эцгийг Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа бөгөөд онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийн газраас эд мөрийн баримт болгож гурав хуваагдсан модон сандал, гурван архины шилийг хурааж авсан байна.
Хүүхдээ хөнөөсөн Б гэгч сэтгэл судлаач, багш хүн юм байна. Архи дарс хэрэглэж эхнэр хүүхдээ хүчирхийлдэггүй хүн байсныг эх сурвалжууд гэрчлээд байгаа аж.
Харин хэрэг гардаг өдөр эхнэртэйгээ муудалцсан, гэр бүлийн маргаантай байжээ. Харин талийгаач хүүгийн хувьд сандлаар цохиулж тархиндаа бэртэл авч эмнэлэгт очиж амжилгүй амьсгал хураасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ