Дорнод аймагт түймэр гарчээ

Дорнод аймгийнЦагаан-Овоо сумын 2-р багийн нутагт түймэр гарчээ. Тодруулбал, худаг ухаж байсан хувь хүмүүс гагнуур хийж байгаад гал алдаж түймэр тавьсан байна.

Одоогоор түймрийг унтраахаар тус сумын засаг даргын орлогч н.Доржцэрэн, ЗДТГ-ын дарга н.Батхүү нараар ахлуулсан 2 машин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг унтраахаар явсан гэнэ.Одоогоор хуучин гарсан түймрийн цурам руу дөхсөн бөгөөд салхины хурд ихтэй байгаа учир унтраахад бэрхшээлтэй байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ