Автобусны хаалганд хавчуулж гараа хугалжээ

Нийтийн тээвэр хэл ам дагуулсаар л байна. Тодруулбал, өчигдөр 22:00 цагийн үед нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж явсан 64 настай эмэгтэй иргэн Б буухдаа тус автобусны хаалганд хавчуулж зүүн гараа хугалсан байна.

Тэрээр уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгчээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ