Сэтгэлийн шүлгэн зул

Анх ирэхдээ тэр бяцхан амь аавдаа аз жаргалыг авчирсан байх л
Арай удалгүй алхаад тэр бяцхан хөл аавыгаа хагартлаа баярлуулсан л байх
"Ааваа" гэж дуудаад тэр бяцхан ам аавыгаа омогшуулан догдлуулсан л байх
Аажимдаа хөтлөөд тэр бяцхан гар аавыгаа ариухан хайраар төөнөсөн л байх
Адлагдаж зодуулах гэж тэр бяцхан бие аав таны үр болоогүй л байх
Аашлуулж загнуулах гэсэндээ тэр бяцхан зүрх аав таныг зориогүй л байх
Аливаа зовлонгоос хамгаална гэж тэр бяцхан хүсэл аав танд итгэсэн л байх
Арай ч эрт буцаачихна гэж бодолгүй аав гэх таныг түшсэн л байх
"Ааваа" гэж дуудан алдраар тань овоглуулж өнө мөнх жаргахыг хүссэн л байх
Аяа тэр бяцхан хүмүүн заяа....

Д.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ