Цахилгааны гэмтлээс болж гал гарсныг унтраажээ


"Алтжин бөмбөгөр" худалдааны төвд гал гарсан талаар бид мэдээлсэн билээ.
Галын талаар ЦЕГ-ын Шуурхай мэдээллийн төвийн ажилтнаас тодруулахад “Тус захад цахилгааны гэмтлээс болж галын зөрчил гарсан. Их хэмжээний гал гарсан зүйл байхгүй. Дуудлагын дагуу галыг бүрэн унтраасан” гэсэн юм.
Харин тус худалдааны төвийн хамгаалагчид "Маргааш ажиллана өнөөдөр ариутгал хийж байгаа" гэсэн хариултыг өгсөн юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ