“Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болжээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Хохирогчийг хамгаалах өрөө”-тэй болсон байна. Энэхүү өрөөний нээлт өнөөдөр боллоо.
“Хохирогчийг хамгаалах өрөө”-г бий болгосноор гэмт хэргийн хохирогч ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг байцаалт авах тусгайлсан орчин бүрдэж байгаа юм.
Дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2014 онд 941 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсаны 33.2 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 25.7 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлдэг байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ