Малайзд амиа алдсан монгол бүсгүй санаатайгаар хөнөөгдсөн үү

Малайзад монгол эмэгтэй амиа алдсан талаар гадаад, дотоодын сайтууд мэдээлж эхэлсэн. Тодруулбал, Куала Лумпур дахь Таман Малур байшингийн зургаан давхраас 29 настай монгол эмэгтэй унаж, амиа алдсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг өнгөрсөн ням гарагийн 11:30 цагт гарсан бөгөөд анх хөршүүд нь хашгирах чимээ сонсож цагдаад дуудлага өгчээ.Цагдаа нар хэргийн газар ирэхэд өндрөөс унаж амиа алдсан байдалтай эмэгтэй хүний цогцос байжээ. Хөршүүдийн мэдээлснээр амиа алдсан эмэгтэйн гэрээс хашгирах дуу сонсогдсон бөгөөд хүн амины хэрэг байх магадлал өндөр аж.

“Хохирогч гэртээ гурван монгол эмэгтэйн хамт амьдардаг байсан. Хэргийн газрын эхний үзлэгээр ширээн дээр байсан эд зүйлс аяга таваг хагарсан байдалтай байсан. Магадгүй санаатай хүн амины хэрэг байж болзошгүй. Хэргийг нягтлан шалгаж байна” хэмээн Куала Лумпурын цагдаагийнхан мэдээлжээ.

Малайзд зэрлэгээр хөнөөгдсөн монгол бүсгүйн хэргийг монголчууд мартаагүй. Тэгвэл дахин нэг монгол бүсгүй Малайзд амиа алдаад байна. Үнэхээр золгүй явдал байсан уу, санаатай хүн амины хэрэг үү гэдгийг хууль цагдаагийн байгууллагууд нь үнэн мөнөөр тогтоогоосой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ