Мөс цөмөрсний улмаас нэг иргэн алга болжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоциклтой зорчиж явсан хоёр иргэн мөс цөмөрсний улмаас осолджээ. Улмаар 35 настай эрэгтэй иргэн Г нь мөсөн доогуур ороод алга болсон байна.
Энэхүү дуудлагыг өчигдөр 19:30 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч одоогоор цогцсыг олоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ