Онцгой байдлын хэлтсүүдтэй онлайнаар хуралдлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагуудБагануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар онлайнаар хуралдлаа.

Нийслэлийн төр захиргааны Хангарьд орны 14 давхарт болсон хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцожхаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албаны бэлтгэл бэлэн байдлаа хангаж, харьяа дүүргийн нутаг дэвсгэрт ногоон бүсийн шалгалтыг зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Мөн сүүлийн үеийн гал түймрийн дуудлагын дийлэнхийг ил задгай хог шатсан дуудлага ирүүлж байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

Онлайн хурлыг зохион байгуулснаар цаг хугацааг хэмнэж, цаг үеийн мэдээллийг шуурхайсолилцож, холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ