Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөний хязгаарлалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулан Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөгөөр замын хөдөлгөөний хязгаарлалт хийх гэнэ.

Замын хөдөлгөөний хязгаарлалтын талаарх мэдээллийг цаг бүрт нь Авто радио 96.3 радигоор хүлээн авч сонсох боломжтой юм байна. Айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилэх аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ