Д.Бямбасүрэн: Улстөрчид ноёрхлоо устгахгүй. Харин ч бэхжүүлэхэд анхаарна

Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Энэ удаагийн хаврын чуулган сонгуулийн өмнөх жил болж буй гэдгээрээ онцлогтой бөгөөд хэлэлцэгдэх хуулийн төслүүд нь иргэдийн болон улстөрчдийн анхаарлыг зүй ёсоор татаад байгаа. Тодруулбал, "Улс төрийн намуудын тухай хууль", "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль", "Сонгуулийн тухай хууль", "Эдийн засгийн өршөөлийн тухай хууль", "Казиногийн тухай хууль" гэх зэрэг олон чухал хуулийн төслүүдийг энэ хавартаа багтааж хэлэлцэнэ.
Дээрх хуулийн төслүүд дээр улстөрчид, намууд, иргэд, судлаачид янз бүрийн байр суурийг илэрхийлж байна.
Тэгвэл "Улс төрийн намуудын тухай хууль", "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль" зэрэг нэн чухал хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрээр "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн хариуцлагын асуудлыг хөндөх ёстой. Төрийн хариуцлагын хуулийн төслийг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна. Нөгөө талаас, Улс төрийн намын тухай хуулиас олигтой зүйл хүлээх хэрэггүй. Үүнийг би 99.99 хувийн баталгаатайгаар хэлнэ. Энэ хүмүүс өөрсдийн ноёрхлыг устгах зүйл батлахгүй. Харин бэхжүүлэхэд анхаарна. Үүнийг ганцхан Ерөнхийлөгч л чадна. Бүх ард түмнээр хэлэлцүүлэх Үндсэний хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээс биш, аль нэг улс төрийн хүчний нөлөөлөл дор бүтэхгүй" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ