Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг шүүхэд шилжлээ

Дөрөвхөн настай охины аминд хүрсэн хэрэгт сэжигтнээр татагдсан Т.Цогт болон түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нарын хэргийг прокурорын газарт хянаж дуусаад харьяа дүүрэгт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэдэнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, эцэг Т.Цогтод гурван жил, хамтран амьдрагчид нь 15-25 жилийн хорих ял оноохоор болсон гэх яриа гарсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Учир нь, төрсөн эцэг нь зодсоор байгаад амийг нь хохироосон байж, гуравхан жилийн ял авахаар хөөцөлдөж байгаа нь харамсалтай гэж хохирогчийн ар гэрийнхэн болон ард иргэд үзэж байгаа аж. Тэгвэл тэдний хэрэг юутай ч шүүхийн байгууллагад шилжсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ