Улаанбаатарт 11-13 хэм дулаан


Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.
2015 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Монголын тал нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ