Засгийн газар хуралдаж Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцлээ. Улмаар Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ирэх баасан гаригт буюу маргааш УИХ-д өргөн барихаар болсон тогтсон аж. Дашрамд сануулахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байдаг. УИХ-ын даргын зүгээс Тавантолгойн гэрээ УИХ-аар орсон тохиолдолд энэ асуудлыг яаралтай хэлэлцэхээр болсон. Тэгэхээр ирэх долоо хоногт улс төр бүхэлдээ “нүүрс”-ээр амьсгалах бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ