Нийслэлд энэ жил 44,5 км авто зам шинээр барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар НЗДТГ Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт -2015" бизнес чуулга уулзалтыг 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм.
Тус бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгсөн бөгөөд танилцуулагдаж буй хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн оролцох бүрэн боломжтой талаар санал солилцлоо.
Улаанбаатар хөрөнгө оруулалт- 2015” бизнес чуулга уулзалт 2 үндсэн хуралдаанаар явагдсан бөгөөд хуралдааны үеэр Төр хувийн хэвшлийнхэнтэй хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од нар гарын үсэг зурсан юм.
Мөн Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж Улаанбаатар хотод 2015-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээний талаар танилцуулга хийв. Нийслэлд энэ онд 44,5 км авто зам, 453 у/м гүүрийг шинээр барьж, 37,7 км авто зам, 134 у/м гүүрийг өргөтгөн шинэчлэх бөгөөд нйит 91,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ