С.Ганбаатар "Том охиноо буцааж авъя" гэж уриаллаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Том охиноо буцааж авъя” хөдөлгөөн өрнүүлэхээр болж, олон түмнийг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан мэдээлэл хийлээ. Тэрээр мэдэгдлийнхээ эхэнд 11 жил Оюутолгойг засаж залруулж, сайн болгох гэж мэрийж ирсэн ч итгэл алдрах вий хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.
С.Ганбаатар хэлсэн үгэндээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Рио Тинтотой “Эвлэрэлийн гэрээ” гэгч үг дуугүй бууж өгөх тулган шаардалтын бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү бичигт татвар төлөгчдийн олон жилийн хөдөлмөр, 130 сая долларыг Рио Тинтогоос авах ёстой байснаа буулт хийж байна. Энэ нь цаашид бид татварын асуудал дээр үргэлж буулт хийнэ гэсэн жишиг тогтох болно. 5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтыг 2 тэрбумаар хэтрүүлчихсэн байсан. Нэмээд 1,4 тэрбум долларыг Рио Тинто дур мэдэн хууль зөрчин зарцуулсан байсан. Энэ болгоныг бид авах ёстой байсан. Гэвч үүнийг Ерөнхий сайд үгүй болгож, гарын үсэг зурлаа. Энэхүү 60 жилээр бидний татварыг үгүй болгож, эдийн засгийн үр ашгийг гацааж, боомилсон бичигт гарын үсэг зурсныг үтэр түргэн цуцлуулах шаардлагатай байгаа гэдгийг ард түмэндээ уриалж байна.” гэсэн юм.
Тэрээр баруун Монголын баатарлаг түмний өлгий Ховд аймгаас нутгийн иргэдтэй хамтран энэхүү мэдэгдлийг хийжээ. Ингэхдээ тэд Оюутолгойг бидний том охин, бид том охиноо хүнд өгчихөөд тэр чигт нь тавиад туучихгүй,буцааж авах хэрэгтэй гэсэн саналыг хүргэж, “Том охиноо буцааж авах” хөдөлгөөнийг Монгол орон даяар явуулъя гэсэн уриалгыг хүргэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ