Шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар шатахуун түгээх станцын түгээгч нарыг 2015 оны 02 дугаар сард ажил үүргээ гүйцэтгэж байхад нь бэлэн мөнгө эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Нүүр хэсгээ халхлан түгээгч нарын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, эд зүйлийг нь дээрэмдсэн Ө, М, С нарт холбогдох хэрэгт Орхон аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм.
Шүүх хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарт тус бүрт нь 3 жил 5 сарын хорих ял оногдуулжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ