Цалин нэмнэ

2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн бичиг баримтад гарын үсэг зурсан билээ. Хэлэлцээрт 70 санал ирүүлснийг зургаан бүлэг 53 асуудал болгон нэг бүрээр нь хэлэлцсэн бөгөөд МҮЭ-ийн төлөөлөл тэтгэвэр тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг 60 хувь өсгөх шаардлага тавьсан юм.

УИХ, намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр өрнүүлж, энэ онд цалин, тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч сар шинийн баярын өмнө өндөр настны тэтгэвэрийг нэмэгдүүлсэн.

Харин төрийн албан хаагчдын цалинг ирэх тавдугаар сарын 1-нээс гурван үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ эхний ээлжинд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх бол ирэх долдугаар сараас эхлэн Төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх аж. Дараа нь 10 дугаар сарын 1-нээс эхлэн Төрийн удирдах албаныажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр болсон байна. Гагцхүү хэдэн хувиар нэмэгдэхийг нууцлах бөгөөд зөвхөн албан хаагчид өөрсдөө л мэдэх юм.

Дээрх шатлалаар цалин нэмснээр дундаж цалин 630 мянган төгрөг болно гэсэн судалгаа байгаа ажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ