ЭЕШ-ын бүртгэл дуусахад гурван хоног үлдлээ

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдөр эхэлсэн. Элсэлтийн шалгалтын журамд заасны дагуу бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Мөн ЭЕШ-ын бүртгэл дуусахад 3 хоног үлдсэн бөгөөд ЭЕШ-д орох хүсэлтэй төгсөгчид эдгээр өдрүүдэд бүртгүүлэх боломжтой юм.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө хичээл нэмүүлэх боломжтой юм байна.
Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг 2015 оны гуравдугаар сарын 21-ний өдөр авсан. Тус шалгалтанд хамрагдаж 400-аас дээш оноо авсан төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдах боломжтой боллоо гэсэн үг юм.
Шалгалт авах өдөр |
Цаг |
Хичээл |
06 сарын 18 |
10:00 – 11:20 |
Монгол улсын түүх |
13:00 – 14:40 |
Хими |
|
16:00 – 17:20 |
Англи хэл |
|
06 сарын 20 |
08:30 – 09:50 |
Газар зүй |
11:30 – 13:10 |
Математик |
|
14:30 – 15:50 |
Биологи |
|
17:10 – 18:20 |
Монгол хэл |
|
06 сарын 21 |
08:00 – 09:40 |
Физик |
11:30 – 12:50 |
Нийгмийн тухай мэдлэг |
|
14:20 – 15:40 |
Орос хэл |
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ