Улаанбурхан өвчний 1404 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1404 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Одоо ХӨСҮТ-д нийт 246 хүн эмчлэгдэж байгаагаас 41 өвчтөн шинээр хэвтэж, 41 хүн эмчлэгдэн гарч, 70 өвчтөний биеийн байдал хүндэвтэр үүнээс 14 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ