МЖБХ-ноос Түмэнцогт сумынханд 10 сая төгрөг хандивлаж байна

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт түймэр гарч, олон айл өрх орон гэргүй болж, мал амьтан ч олноороо өртөөд байна. Үүнтэй холбоотойгоор тус нутгийн ард иргэдэд туслах хандивын аяныг зохион байгуулж эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр энэхүү хандивын аянд Монголын Жүдо бөхийн холбооныхон нэгдэж 10 сая төгрөг хандивлахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү хандивын үйл ажиллагааг МЖБХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулга болон аварга О.Балжинням, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар санаачилсан бөгөөд тус холбооныхон болон жүдо бөхийн шигшээ тамирчид өөрсдийн цалин, шагналын мөнгө зэрэг боломжоороо хандив өргөж байгаа ажээ. Тэд мөн ард түмэндээ хандан энэхүү хандивт нэгдэхийг уриалсан юм.

Энэ үеэр Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр: “Хүн төрөлхтний хамгийн хэцүү давж болдоггүй аюул бол гал, усны, газар хөдлөлтийн аюул байдаг. Сүхбаатар аймагт маань их хэмжээний түймэр гарсан байна. Хэдхэн хоногийн өмнө манай Булган аймагт бас түймэр гараад тавиад тооны адуу шатсан. Тэгэхээр энэ асуудалд анхаарлаа хандуулаад, монголчуудаа уриалаад, хандив өргөх нь өргөөд, сэтгэл зүрхээрээ туслах нь туслаасай гэсэн үүднээс МЖБХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар 10 сая төгрөгийг хандивлаж байгаа юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ