“Ухаалаг автобус” төслийн туршилтын ажил өнөөдөр эхэллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хамтарсан “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн туршилтын ажил өнөөдөр эхэллээ.

Энэхүү туршилтын ажил нь ирэх сарын 05-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараагаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дуусах аж.

Зорчигч хоёр төрлийн карт уншигчийг ашиглана.Автобусны урд хаалгаар орж ирээд картаа уншуулж төлбөрөө төлөөд, арын хаалгаар буухдаа мөн адил уншуулах гэнэ.

Ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн, оюутны, энгийн гэсэн нийт таван төрлийн картыг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Одоогоор картны үнэ ханшийг тогтоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ