В.Путин 60 мянган хоригдолд өршөөл үзүүлнэ

Агуу их ялалтын 70 жилийн баяр болох гэж байна. Орос улс ялалтын баярыг нэр хүндтэй тэмдэглэхээр бэлтгэж байна. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ялалтын баярыг тохиолдуулан хорих ял эдэлж байгаа хоригдлуудад өршөөл үзүүлэх гэж байна.
Төрийн ДУМ-аас ерөнхийлөгчийн өргөн барьсан Өршөөлийн хуулийг дэмжиж байгаа ч эцэслэн батлаагүй байна. Хэрэв Өршөөлийн хууль батлагдвал 60 мянган хоригдол өршөөгдөх юм. 200 мянган тэнсэн харгалзах ялтай иргэн цагаатгагдах гэнэ.
Түүнчлэн 5 хүртэлх жилийн ял сонссон, өсвөр насныхан жирэмсэн, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өршөөлд хамрагдах болж байна. Мөн 55-аасдээш насны эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй хоригдол өршөөлд хамрагдах болж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ