МУ-ын хүчит гарьд П.Сүхбат гадны нөлөөгүй нас барсан гэлээ

Монгол улсын гарьд, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн Ази тивийн аварга П.Сүхбат бурхны оронд залраад удаагүй байгаа билээ. Энэ мэдээ олон нийтийн дунд харуусал, гашуудлыг төрүүлэхийн зэрэгцээ олон янзын таамаг, тайлбарыг бий болгоод байсан юм. Түүнчлэн талийгаачийн ар гэрийнхэн гадны нөлөөтэй амь насаа алдсан хэмээн хардаж байсан учраас БНХАУ-ын цагдаагийн газар мөрдөн шалгах ажлыг гүйцэтгэжээ. Ингээд түүнийг ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсан гэдгийг нотлох камерын бичлэгийг илгээсэн байна. Үүний дагуу Гадаад харилцааны яамнаас “П.Сүхбат гарьд нь Эрээн хотын зочид буудалд байхдаа гадны нөлөөгүй таалал төгссөн” хэмээн мэдэгдлээ.

Ийнхүү Хятадын цагдаагийн газраас Монгол улсын хүчит гарьд П.Сүхбат нь бусдын гарт бус зуурдаар нас барсан гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ