Улаанбурхан өвчний тархалт буурахгүй байна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймгуудад Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлууд бүртгэгджээ. Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр 307 тохиолдол батлагдсан байна.
ХӨСҮТ-д нийт 307 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 62 хүн хэвтсэн бөгөөд 26 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 72 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 14 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ