Занабазарын музейн ажилчид галзуураагүй

Занабазарын музейн ажилчид “галзуурчихаж” гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тэд өөрсдийн зохиомжилсон бүжгийн бичлэгээ youtube-д байршуулсан байгаа юм. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ажилчид зарим ховор үзмэрийг өмсөж зүүх, урлалуудыг дуурайх зэргээр үзвэрийн танхимд ёс бусаар аашилж, хошигносон нь зохимжгүй үйлдэл боллоо хэмээн олон нийт дургүйцлээ илэрхийлжээ.

Үнэндээ тэд олон улсын хэмжээнд зарлагдаад байгаа "Та музейд ажилладаг бол..." гэх музейн ажилчдын бүжгийн уралдаанд зориулж өөрсдийн бичлэгээ байршуулсан нь энэ аж. Уг уралдааны шалгаруулалт нь санал авах журмаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд хамгийн их санал авсан бичлэг дараагийн шатанд шалгарах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://whenyouworkatamuseum.com/ сайтаас үзэх боломжтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ