Өнөөдөр алтан мөрдөстнүүдийн өдрийн нээлт болно

Монгол Улсад генерал цол бий болсны 71-н жилийн ойн баяр, "Монгол генералуудын өдөр"-ийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааний нээлт өнөөдөр 10:30 цагт Их Эзэн Чингис хааны талбайд болно.

Харин 12:45-13:00 Чингис хааны талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолбор танилцуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг, техник хэрэгслийн үзэсгэлэн гаргах юм.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн 70 жилийн хугацаанд 160 генерал буюу алтан мөрдөстөн төржээ.

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх эрхэм хүндтэй энэхүү цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ