Нийтийн тээврийнхний хэл ам тасрахгүй нь

Хурдны зам дээр хувийн машинтайгаа явж байгаа юм шиг давхилддаг нийтийн тээврийнхэнтэй холбоотой хэл ам тасрахгүй нь ээ.
СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Саппоро төвийн урд автобусны буудлын замд “Сутай буянт” ХХК-ны Х. Daewoo-106 маркийн автобусны жолооч Г нь Тoyota Allion маркийн авто машинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Улмаар Тoyota Allion маркийн авто машины жолооч 21 настай Х-г гэмтээсэн байна.
Мөн БЗД-ийн нутаг Да Хүрээгийн гудамж, 16 дугаар хорооллын автобусны буудлын замд "Тулга огоо" ХХК-ийн Аеро Сити маркийн автобусны жолооч Б нь Киа маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э гэмтсэн байна.
Хүн мөргөдөг, хурд хэтрүүлдэг, бууж амжаагүй байхад хаалгаа хаадаг гэх мэт тэдний асуудал дуусахгүй. Энэ мэтчилэн олон хэргүүд бараг өдөр болгон гардаг гэхэд хилсдэхгүй биз.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ