Эрүүл мэндтэй холбоотой цогц үйлчилгээг үнэгүй хүргэнэ

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, МҮЭ-ийн Соёлын төв ордонтой хамтран иргэдэд эрүүл мэндийн мэдээлэлийн цогц төвлөрсөн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор “Эрүүл мэнд-Урт наслалт” үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн 26-ны өдөр хүртэл МҮЭ-ийн Соёлын Төв Ордны үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааны албан ёсны нээлт 12:00 цагаас болно.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, компани, хувь хүмүүс дараахь чиглэлээр оролцоно.
Үүнд:
НЭМГазар, Дүүргүүдийн Эрүүл Мэндийн газрууд
Рашаан сувилал, уламжлалт эмчилгээ
Гоо сайхны эмнэлэг, биологийн болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний компаниуд
Эрүүл, зөв хооллолтын төвүүд
Фитнес, аэробэк, бясалгалын төвүүд
Эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх төв
Эрүүл мэнд, эмийн мэдээллийн компани
Гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ зуучлах төв зэрэг байгууллагууд тус тус оролцож өөрийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, хүргэх юм.
Үзэсгэлэнд “Эрүүл элэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сан, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэгээс “Элгээ хайрлая” лекц, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй хүргэнэ. Мөн НЭМГ-аас болон оролцогч байгууллагууд иргэдэд хаврын ядаргааны улирал эхэлж байгаатай холбогдуулан халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх, эрүүл аж төрөх зөвлөмж зэрэг сургалтуудыг явуулж, эрүүл мэнд урт наслалттай холбоотой цогц үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй хүргэх юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ